Бичлэг: Б.Батсүх: Омикроны үед хоолой өвдөх, хуурай ханиах, ядрах шинж тэмдгүүд илэрч байна

Омикрон хувилбарын үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ээс зөвлөж байна.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Чанарын албаны дарга, Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн халдварын эмч Б.Батсүх:

-Омикрон хувилбарын халдварлах байдал өндөр. . Вакцин хийлгээгүй бол өвдөх магадлал 100 байгаа бол гурав дахь тунгаа хийлгэсэн иргэдийн өвдөх магадлал 75, хоёр тунтай иргэдийнх 35 хувь байна.

Омикроноор өвдсөн иргэдэд амьсгалын дээд зам буюу хоолой өвдөх, халуурах, хуурай ханиах, ядрах шинж тэмдэг түлхүү илэрч байна. 3-5 хоногийн дараа шинж тэмдгүүд арилна.  Амьсгалахад  төвөгтэй болох, цээжээр өвдөх, ухаан балартах шинж тэмдэг илэрвэл таны халдвар хүндэрсэн гэж үзнэ.

Томуугийн улирал мөн эхэлсэн тул өрхийн эмнэлгүүд, түргэн тусламжийн төвүүд ачаалал ихтэй байна.

Бид түүвэрлэн авсан сорьцод үүсгэгч илрүүлэхээр ажиллаж байна. Энэ жил амьсгалын дээд замыг гэмтээдэг, томуугийн вирус түлхүү тархжээ.

Дельта хувилбараар өвчилсөн хүмүүст 10 хоног шинж тэмдэг үргэлжилсэн бол омекроных үүнээс бага. .

Олон улсад шинэ хувилбарыг судалсаар байна. Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх өвчтөний буурсан ч иргэдийн наснаас хамааран өөр өөр байна.

Шинэ вирусийн эсрэг өвөрмөц эмчилгээ байхгүй. Өмнөх эмчилгээг хийж байна.  Дөрөв дэх вакцины хүндэрсэн урвал хүндрэл бүртгээгүй байна. Загатнасан, халуурсан, гар хүндэрсэн гэх мэт хөнгөн хүндрэлүүд гарсан. 

Өвчтөнүүд өрхийн эмчийн заавраар эмээ уугаарай. ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар зөвлөгөө авч болно. Эмийн нөөц тасалдаагүй.

Нэг гэр бүлээс нэг нь омикроноор өвдөхөд бусад гишүүд халдварлах нь өмнөх хувилбаруудаас илүү байна.  Омикроны халдвар авлаа гэж бухимдах шаардлагагүй.

270593707 370945714837750 6075626237874489742 n1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.