Коронавирусээр өвчилсөн хүүхдүүд чихрийн шижинтэй болж байна

Коронавирусийн цар тахлаар өвчлөөд, эдгэрсэн хүүхдүүд 1, 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл эрс нэмэгдэж байгааг АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судлаачид тогтоожээ.

Олон улсын зарим судалгаагаар, Ковид-19-өөр өвчилсөн насанд хүрэгчдийн дунд чихрийн шижин өвчний эрсдэл нэмэгдэж байгааг онцлоод байгаа билээ.

Харин байна. Энэхүү судалгааны ахлах, доктор Шэрон Сайдагийн хэлснээр, эдгээр хүүхдэд илэрсэн 2-р хэлбэрийн чихрийн шижин нь түр зуурын үзэгдэл, эсвэл архагшсан өвчин болж хувирах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

Тиймээс, хүүхдүүдийг цар тахлын эсрэг вакцинжуулалтад хамруулах нь өндөр ач холбогдолтой бөгөөд бага насны хүүхдүүдийг хамгаалахын тулд амны хаалтаа тогтмол зүүж, зайгаа барих дэглэмийг сахих нь чухал гэж тэрээр онцолсон байна. Түүнчлэн, удаан хугацааны хөл хорионы улмаас хүүхдүүдийн хөдөлгөөн багасаж, жин нэмэх нь ихсэж байгаа тул 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэл нэмэгдэж байгаа аж.

Эх сурвалж: The New York Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.