СУМО ТОЙМ: Тэрүнофүиж Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

 

Дөрвөн өдрийн дараах байдлаар Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүтэй таван бөх дээд зиндаанд нэг ч уналгүйгээр тэргүүлж байна. 

Хацу башёгийн дөрөв дэх өдөр дээд зиндаанд барилдсан монгол бөхчүүдийн даваа, унааны дэлгэрэнгүй мэдээлэл: 

Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (2-2) - Маэгашира 5 Оношо (4-0)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (1-3) - Маэгашира 4 Хокутофүжи (2-2)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (2-2) - Комүсүби Дайейшо (1-3)
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (3-1) - Маэгашира 4 Окиноуми (0-4)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (1-3) - Озеки Такакейшо (өнжсөн)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (4-0) - Маэгашира 2 Ура (1-3)

Хоёр өдөр дараалан өвдөг шороодсон Озеки Такакейшо бэртлийн улмаас башёг өнжихөөр болсон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.