СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ханиад тусах нь коронавирусийн эсрэг хамгаална гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Ердийн ханиад, томуугаар өвчилсөн хүмүүст тогтсон дархлаа нь коронавирусийн эсрэг тодорхой хэмжээнд хамгаална гэж Лондоны Эзэн хааны коллежийн эрдэмтдийн багийн хийсэн судалгаагаар тогтоогджээ.

Энэхүү жижиг хэмжээний судалгаанд, дөнгөж цар тахлаар өвчилсөн гэр бүлийн гишүүнтэйгээ амьдардаг 52 хүнийг хамруулсан байна. Эдгээр хүн бүгд вакцинд хамрагдаагүй байсан бөгөөд 28 хоногийн хугацаанд бүлгийн тал хувь нь коронавирусийн халдвар авсан бол үлдсэн хувь нь өвчлөөгүй аж.

Т-эсүүд нь ханиад, томуу зэрэг тодорхой аюул заналхийллийн халдвар авсан эсүүдийг устгадаг бөгөөд ханиад нь эдгэрсний дараа ч зарим юм. Тиймээс, уг дархлааг бий болгосон хүмүүс коронавирусээр өвчлөх магадлал багатай гэж эрдэмтэд дүгнэсэн байна. 

Гэвч иргэд зөвхөн үүнд найдаж болохгүй бөгөөд вакцинд хамрагдах нь хамгийн чухал гэж эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.