Өнөөдөр суурин 160 цэгт 7,200 иргэнийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ

Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 160 цэг ажиллана. Эдгээрт 161 багийн 755 эмч, ажилтан ажиллаж, 7,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллах юм.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 83,
  • II тунд 112,
  • III тунд 2,723,
  • IV тунд 4,017 буюу нийт 6,935 иргэн дархлаажуулалтад хамрагджээ.

Зорилтот бүлгийн буюу 3,013 (25.3 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,402 (77 хувь), 16-17 насны 26,969 (79.6 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ. 

Цэгүүдийн байршил

425161718910

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.