СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-01-11

🔴 LIVE: Ч.Хишигдалай: Шатахууны үнийн өсөлтийг бид цаашид барих боломжгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Газрын тосны бодлогын хэрэгжилтийн зохицуулах хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Хишигдалайтай ярилцлаа. АИ-92 шатахууны үнэ 20, АИ-95 шатахууны үнэ 50 төгрөгөөр дахин нэмэгджээ. 

ГТБХЗ хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Хишигдалай: 

-АИ-92 шатахууны үнийг 2021 оны арваннэгдүгээр сарын 22-нд чөлөөлсөн. Өнгөрсөн хугацаанд 100, 70, өнөөдөр 20 төгрөгөөр тус тус нэмэгдээд байна. Олон улсын бирж, түүхий эдийн зах зээл дээр 2020 оны аравдугаар сараас эхлэн нефтийн үнэ тасралтгүй өсөж байна. Ковид-19, омикрон хувилбартай холбоотойгоор үнэ хэлбэлзэж байна. Цаашид ч өсөх шинж тэмдэг ажиглагдаж байна. 

-УУХҮЯ-наас шатахууны үнийг цаашид барих бодлого хэрэгжүүлэх үү? 

-Үнэ өсөж байгааг барих боломжгүй. Ковидын ид дэгдэлтийн үед Засгийн газраас санхүүгийн үүсмэл арга хэрэглэн, шатахууны үнийг 1450 төгрөгт барьж байсан. Энэ нь ард иргэдэд тус дэм болсон гэж үздэг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.