БИЧЛЭГ: Б.Энхбаяр: Цагдан хорих 461-р ангийн камергүй буланд сэжигтнийг зодож, эрүүдэн шүүдэг, ял наймаалцдаг
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэгэн ноцтой зүйлийг ярилаа. Түүний баталж буйгаар Цагдан хорих Цагдан хорих 461-р ангийн камергүй буланд мөрдөн байцаагч нар өөрсдөө болон рецедив гэмт хэрэгтнүүдээр сэжигтнийг зодож, эрүүдэн шүүдэг, ял наймаалцдаг гэв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын хэлэлцэж байгаа энэ үед улсын өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг ярихгүй бол болохгүй байна. Гурван мөрдөгч нэг этгээдийг эрүүдэн шүүж, хийгээгүй 15 хэргийг нь хийсэн болгосон үйлдэлдээ өнгөрсөн долоо хоногт ял авсан.
Үүнээс ноцтой нь, ял наймаалцдаг зүйл байдаг гэнэ шүү. Би хэд хэдэн хуульчтай уулзлаа. Цагдан хорих 461 дүгээр ангид камергүй булан байдаг юм байна. Мөрдөн байцаагч нар тэнд сэжигтнийг аваачиж, зоддог, эрүүдэн шүүдэг, эрүүгийн рецедив гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг. Тэд нараар зодуулаад "Энэ хэргийг хүлээ" гэж эрүүдэн шүүдэн, ял наймаалцдаг талаар сонсогдож байна шүү.
Үүнийг эрс таслан зогсоох талаар юу хийх вэ? гэсэн бол, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан үүнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд,
-Ял наймаалцдаг асуудал дээр өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаагаас үүдэлтэй. Түүнээс, өмгөөлөгч үүнийг мэдсэн мөртлөө хамт хийлцээд байгаа зүйл бол байхгүй. Өмгөөлөгчийг анхнаас нь байлцуулаад явбал ийм зүйл гарахгүй гэж бодож байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.