Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны тухай хуулийн дээр байна уу

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар болон Үндэсний хөгжлийн газрыг татан буулгалаа. Тус хоёр агентлагийг шинээр байгуулагдах Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд “шингээх”-ээр болж байна.

Дээрх хоёр агентлагийг толгойлж байсан Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нар нь Төрийн албаны тухай хууль зөрчин томилогдсон нь анхнаасаа тодорхой байсан. Тиймдээ ч агентлаг нь татан буугдахаар энэхүү хүмүүсийг албан тушаалаасаа чөлөөлөгдөх байх гэж олон нийт ойлгосон. Гэтэл .

ТАЗ-ийн тогтоолоор автоматаар чөлөөлөгдөх 1100 гаруй албан хаагч байгаа. Хэрэв тэднийг чөлөөлөхгүй бол томилсон албан тушаалтныг чөлөөлнө гэж ТАЗ-өөс мэдэгдэж буй. Тэд хуулиа баримталж буй. .

Тэдгээр 1100 хүнээс хамгийн их жишээ авагдаж байгаа нь Обуна хэмээх Б.Болор-Эрдэнэ. .

Б.Болор-Эрдэнийн хувьд Монгол, Солонгос, Англид боловсрол эзэмшсэн гэдгийг нь намтраас нь харж болно. Түүнийг томилогдох үед . Үүн дээр нь ч дулдуйдаж, зарим нэг хүн “16 жил ажилласан байх шалгуур юу юм бэ, ажлаа сайн хийж чадаж байвал хэн ч агентлагийн дарга хийж болно” хэмээн мэтгэж байна. .

Б.Болор-Эрдэнийн хувьд яах аргагүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн юм. . Б.Болор-Эрдэнийг Ерөнхий сайдтай холбоод байдаг нь эндээс улбаатай. Одоо хэрэв Төрийн албаны хууль зөрчин яамны Төрийн нарийн бичгийн дарга болговол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй л шууд холбон тайлбарлаж таарна. Энэ тохиолдолд .

Монголд хууль, хуулийн хэрэгжилт, хууль сахиулах үйл ажиллагаа ийм маягаар явбал шударга ёс, хариуцлага тооцох сахиулах уриатай Ерөнхий сайдын үг юу болж таарах вэ?

Одоо бяцхан танин мэдэхүйн “аялал” хийе.

Төрийн захиргааны албан тушаалыг тэргүүн, эрхэлсэн, ахлах, дэс болон туслах түшмэл хэмээн ангилдаг. Тэргүүн албанд яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, чөлөөт бүсийн захирагч нар багтдаг. Энэ утгаараа тэргүүн түшмэлийн эрх мэдэл хамгийн их.

Тэгвэл . Эрхэлсэн түшмэл гэдэгт яамны газар болон хэлтсийн дарга, тэдгээртэй адилтгах албан тушаал хамаардаг. Энгийнээр хэлбэл, Б.Болор-Эрдэнийн томилгоо анхнаасаа Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэсэн үг. Ерөнхий сайд Б.Болор-Эрдэнийг хууль зөрчин томилсон гэсэн үг. Б.Болор-Эрдэнэд төрд багадаа найман жил ажилласан туршлага байсан бол өнөөдөр хэн ч хууль зөрчсөн тухай нь ярихгүй гэсэн үг.

Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг томилохдоо сонгон шалгаруулалт зарласан байх ёстой. Өөрөөр хэлбэл, чөлөөлөгдөх 1100 албан тушаалтан, тэрний дотор таван яамны ТНБД, 17 агентлагийн дарга нарын албан тушаал дээр одоо сонгон шалгаруулалт зарлах ёстой.

. Тиймдээ сая зургаан сараар сунгахын сацуу, хууль бус томилгоогоо дахин үргэлжлүүлэх гээд байна уу даа.

Хууль ч гууль боллоо л доо. Дээдэс нь хуулиа дагахгүй бол доодос нь юу гэж дагах билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.