Анагаах ухааны доктор Э.Энхмаа: Цус ойртолт бүртгэгдээгүй аймаг гэж байхгүй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгийн газрын дарга, анагаах ухааны доктор Э.Энхмаа нэгэн ноцтой мэдээлэл дэлгэлээ. 

Анагаах ухааны доктор Э.Энхмаа:

-Монгол улсын хүн ам дахь цус ойртолтын түвшинг хүн амын доторх генийн тархалтын хуульд тулгуурлаж тооцоолж гаргасан. Энийг тооцоолох боломж нь яаж бүрдсэн гэхээр хүн судлаач эрдэмтдийн 40 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд удамшлын маш олон системээр 337 ген, гаплопетийг гаргаж байж цус ойртолтыг сая тооцоолох боломж бүрдсэн. Цус ойртолтыг F гэдэг коффицентээр илэрхийлдэг. F гэдэг кофцент 0-тэй тэнцүү байвал цус ойртолт байхгүй гэсэн үг. Тэгээс нэг рүү тэмүүлээд байвал цус ойртолт нэмэгдээд байна гэж заадаг. Бид 21 аймгийн хүн амд цус ойртолтын түвшинг тооцоолоод үзэхээр F гэдэг коффицент тэгтэй тэнцэж байгаа аймаг ердөө байхгүй. Ямар нэг хэмжээгээр цус ойртолт тодорхойлогдож байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.