Халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 585 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 385 нь Улаанбаатар хотод, 196 нь орон нутагт бүртгэгдсэн бол дөрвөн тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн байна.

Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 насны гурван иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,992 болж байгаа юм.

Одоогийн байдлаар нийт 2,474 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 667
Хүндэвтэр - 1,577
Хүнд - 208
Нэн хүнд - 22 хүн байна.

271236047 261698612719686 4176495593602785327 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.