? LIVE: Шатахуунд ус хольсон эсэхийг АМГТГ-аас шалгалаа
Олон нийтийн сүлжээнд шатахуунд ус холин борлуулж байгаа тухай мэдээлэл цацагдаад буй. Олон нийтийг эргэлзүүлсэн энэ мэдээллийн мөрөөр АМГТГ-аас газар дээр нь гэнэтийн шалгалт хийлээ.
Тус газраас өнөөдөр Баянбүрдийн “Тэс Петролиум”, “Петровис” ШТС-нд гэнэтийн шалгалт хийж, шатахууны үзүүлэлтүүд нь чанарын шаардлага хангаж байна гэж дүгнэлээ.
“Тэс Петролиум” ШТС-ын шатахуун түгээгч:
-Манайх жилд нэг удаа шатахууны саваа цэвэрлэдэг. Шатахуун лабораторийн шинжилгээтэйгээ ирдэг. Чанарын шаардлага хангасан тохиолдолд түгээлт хийдэг.
АМГТГ-ын чанарын менежер, шинжээч Ж.Бадамсүрэн:
-Жил бүр орон даяар шатахууны стандартын төлөвлөгөөт үзлэг хийдэг. Коронавирус цар тахалтай холбоотойгоор энэ жил төлөвлөгөөт үзлэг хийгдээгүй. Шалгалтаар шатахуун чанарын шаардлага хангаж байна. Түүвэрлэн 15 ААН-ийн 18 шатахуун түгээх станцаас түлш, бензиний чанарын шалгалт хийсэн. Шалгалтаар зөрчил илрээгүй.
“Тэс Петролиум” ШТС-ын хувьд зөвхөн октан шалгасан бол “Петровис” ШТС-ын хувьд октан болон ус хольсон гэх мэдээллийн дагуу ус мэдрэгчийг шалгав.
АИ-92 агуулж байгаа савнаас ус мэдрэгч бодис түрхэн шалгасан юм. Шатахуунд ус хольсон бол уг бодис нь 1-2 секундын дотор улаан, ягаан өнгөтэй болдог байна. Тэгтэл “Петровис” ШТС-ын АИ-92 агуулж байгаа савнаас ус илрээгүй юм. Ус хольсон байвал хувийн жингээрээ доороо хөлдсөн байх ёстой.
Ер нь шатахууд ус холих ямар ч боломжгүй гэдгийг иргэдэд ойлгох хэрэгтэй. Шатахуунд ус хольсон байвал савны доор хөлдөлт явагдаж, түгээлт хийх боломжгүй. Түүнээс гадна нь шатахууныг устай холих ямар ч боломжгүй. Ийм бензиныг автомашинд хийсэн тохиолдолд явахгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.