Улаан-Үд хотод 95 мянга орчим хүн халаалтгүй болоод байна
ОХУ-ын Улаан-Үд хотын дулааны цахилгаан станцад гал гарч, дөрвөн уурын зуух, хоёр турбин эвдэрчээ. Үүний улмаас одоо 95 мянга орчим хүн халаалтын асуудалтай тулгараад байгаа аж.
Осолд нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдыг нэмэлт цахилгаан станцын хангамжид шилжүүлсэн хэдий ч энэ нь хангалтгүй байгаа юм. Тус станцын мэдэгдэлд "Халаалт хязгаарлагдмал байгаа бүсэд 1,120 айлын орон сууц, 95 мянган оршин суугч, 83 нийгмийн байгууламж багтаж байна" хэмээн тэмдэглэжээ.
Буриад улсын эрх баригчид шаардлагатай тохиолдолд 6,610 хүнд зориулсан 20 түр хоргодох байр нээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Улаан-Үд хотын агаарын температур 30 орчим хэм хүйтэн байгаа бөгөөд ойрын өдрүүдэд цаг агаар өөрчлөгдөх төлөвгүй байгаа юм. Иймээс тус бүс нутагт онц байдал зарласан бөгөөд дулааны цахилгаан станцын аюулгүй байдлыг зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Эх сурвалж: TASS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.