Австрали: Хийлдэг тоглоомоос унасан дөрвөн хүүхэд нас баржээ

Австралийн Тасмани мужийн Девонпорт хотын нэгэн бага сургуулийн арга хэмжээний үеэр хийлдэг тоглоом салхинд хийссэний улмаас дөрвөн хүүхэд өндрөөс унан нас барж, таван хүүхэд гэмтэж бэртжээ.

Албаныхан амиа алдсан хүүхдүүдийн насыг зарлаагүй ч хоёр хүү, хоёр охин нас барсан гэж мэдэгдсэн юм.

Хичээлийн жилийн сүүлийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү арга хэмжээ ийнхүү эмгэнэлт осол болон хувирсны дараа албаныхан сурагчдын эцэг, эхэд шуурхай мэдэгдсэн бөгөөд орон нутгийн иргэд хүүхдүүдээ авахаар сандралдан гүйж байсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон уг ослыг "санаанд оромгүй зүрх шимшрүүлсэн явдал" гэж тодорхойлоод, эмгэнэл илэрхийлсэн юм. Мөн Тасманийн Цагдаагийн командлагч Дебби Уильямс "Ослын газар дээр ажиллах үнэхээр хэцүү бөгөөд гунигтай байсан" гэж тэмдэглэжээ.

2c4b53726d36078ccdf01d96e81242cdbe57ff85

09644351

FGsNg8WVQAASSMH

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.