В.Путин "Бээжин-2022" өвлийн олимпын наадмын арга хэмжээнд оролцоно гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны 2 дугаар сард БНХАУ-ын Бээжин хотноо болох Өвлийн олимпын наадмын үйл ажиллагаанд оролцохоо мэдэгджээ. Ингэснээр тэрээр тус спортын арга хэмжээнд оролцохоо зарласан анхны томоохон удирдагч болж байгаа юм.

Үүнээс өмнө, дэлхийн хэд хэдэн томоохон улсын удирдагчид "Бээжин-2022" олимпын наадмыг дипломат аргаар бойкотлож, дээд түвшний албан тушаалтнуудаа илгээхгүй гэж мэдэгдээд байсан билээ. АНУ, Их Британи, Австрали, Канад зэрэг улс Хятадын хүний ​​эрхийн зөрчлийн асуудлын улмаас ийм шийдвэр гаргасан. 

e3291cc4 e628 445c bfba 23e97ed4af03

Тэгвэл Тэрээр "Бид олон улсын спортын хамтын ажиллагааны тухайд бие биеэ үргэлж дэмждэг болохыг онцолмоор байна. Тэр дундаа, аливаа спорт болон Олимпын хөдөлгөөнийг улстөржүүлэх оролдлогын эсрэг байр суурьтай байдаг" хэмээсэн байна.

Хятадын улсын зүгээс бойкот хөдөлгөөнд нэгдсэн улс орнуудыг "алдаатай үйлдлийнхээ төлөөсийг төлнө" гэж мэдэгдээд байгаа билээ. Тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "АНУ, Их Британи, Австрали улсууд Олимпын тавцанг улс төрийн зорилгоор ашигласан" хэмээн буруушаасан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.