СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-16

🔴LIVE: Ардчилсан намаас эмнэлгийн ажилчдын цалинг 2-3 дахин нэмэхийг шаардав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ардчилсан нам 4/11 мэдээллийн цагаараа Үндэсний Анхдугаар чуулганаас гарсан зөвлөмж, уриалгын  талаар АН-ын дарга М.Тулгат нар танилцууллаа.

Уриалгад: 

-Ардчилсан хувьсгалаас хойш 31 жилийн дараа Ардчилсан намын 1206 гишүүн Үндэсний анхдугаар чуулганаараа улс төр, нийгэмд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн хуран чууллаа.

Сүүлийн жилүүдэд Монгол улсад үзэл бодлоо илэрхийлсэн иргэд, хэвлэл мэдээллийн зарим ажилтнууд, тайван замаар жагсаал цуглаан хийсэн залуусыг төр засгийн зүгээс Ковидоор далимдуулан эрүүгийн хуулиар айлган сүрдүүлэх шоронжуулах бодлого барих болсон нь хүний үндсэн эрх эрх чөлөөнд шууд заналхийлсэн хэрэг юм.
байна.

.

Засгийн газрын урагшгүй бодлогын үр дүнд өндөр алдагдалтай төсөв баталдаг жишиг тогтож, татвар төлөгчдийн мөнгөөр Андлалын хөшөө, Зонховын хөшөө бариулах зэрэг санхүүжилт өсөн нэмэгдсээр байна.
Иймд АН-ын Үндэсний Анхдугаар чуулганд оролцогчид бид төр засагт хандан дараах уриалгыг хүргүүлж байна.
Хүний эрх эрх чөлөөг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон бусад салбарт томоохон шинэчлэл 2022 онд хийх:
-Хууль иргэн бүрт тэгш үйлчилдэг болгох, дарамт шахалт үзүүлдэггүй байх
-Хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлого баримтлах
-Үр ашиггүй хөрөнгө оруулалтыг царцаан цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх
-2030 он хүртэл Ирээдүй өв сангаас хүүхдийн мөнгийг олгож, хуримтлалыг цөлмөж төсвийн өндөр алдагдалаа нөхөхгүй байх
-Бизнес эрхлэгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх
-Эмнэлгийн ажилчдын цалинг 2-3 дахин нэмэх

Үндэсний чуулганд оролцсон гишүүдийн хувьд намын хуваагдлыг зогсоох саналуудыг дэвшүүлсэн.
УИХ-ын сонгууль дуусаад хоёр жил шахам хугацаа өнгөрч байхад бид дотроо эв нэгдлээ бүрэн хангаж чадаагүй байна.
АН улс орны тулгамдсан асуудалд идэвхтэй ажиллаж байгаа ч, эв нэгдэлгүй байгаагаас нийгмийн дэмжлэгийг хангалттай хүлээж чадахгүй, цаг хугацааг хий хоосон хагарал, хуваагдалд алдсаар байна.

Бид сонгуульд ялагдсан нь жинхэнэ ялагдал биш. Харин үүсээд буй энэ нөхцөл байдлаас гарч чадахгүй байгаа нь бидний жинхэнэ ялагдал мөн.
Иймд АН-ын Үндэсний Анхдугаар чуулганд оролцогчид бид дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
-Үзэл санаа үнэт зүйл зарчим хууль ёс дээрээ эвлэлдэн нэгдэх
-АН-ын үндсэн дүрэмд эрх зүйн шинэчлэл хийх
-Шаардлагатай тохиолдолд Намын их хурлыг зарлан хуралдуулахыг зөвлөж байна гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.