Хаитид шатахуун ачсан автомашин дэлбэрч, 60 гаруй хүн амиа алджээ

Хаити улсын хойд хэсгийн Кап-Хайтьен хотод шатахуун ачсан автомашин осолдон, дэлбэрсний улмаас 60 гаруй хүн амь үрэгджээ. 

Мөн дэлбэрэлтийн улмаас 20 орчим байшин шатсан гэнэ.

Уг ослын улмаас олон арван хүн хүнд шархадсан бөгөөд орон нутгийн эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байгаа юм. Эмнэлгүүд хүн хүч, эмнэлгийн хэрэгслээр дутаж байгаа тул амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж эмч нар мэдэгджээ.

 122217880 hi072619665

Тус улсын Засгийн газрын зүгээс дэлбэрэлтэд өртсөн хүмүүст туслахын тулд хээрийн эмнэлгүүдийг байгуулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Ариэль Хенри гурван өдрийн гашуудал зарласан байна.

Мөн энэ оны эхээр Ерөнхийлөгч Жовенел Моисе алагдсаны дараа эдийн засаг, улс төрийн томоохон хямрал нүүрлээд байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.