СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-15

Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл санаачилжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

- Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 450 мянган ахмад тэтгэвэр авч байна. Хорвоогийн жамаар нас барсан тохиолдолд зээлтэй ахмадын зээлийг ар гэрийнхэн төлдөг. Ар гэрийн хэн нэг нь батлан даагч болдог, мөн зээлээ төлсний дараа нас барсны гэрчилгээг авдаг. Иймд энэ асуудлыг чөлөөлөх ёстой гэсэн үүднээс тус хуулийн төслийг санаачилсан. Энэ бол анх удаа хийгдэж байгаа ажил биш өмнө нь ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийн үлдэгдлийг тэглэж байсан. Нийт 240 зээлтэй ахмадын 760 гаруй тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн. Мөн тэтгэврийн зээлгүй 210 мянган ахмадуудад нэг сая төгрөгийн урамшуулал өгч байсан. Нийтдээ 900 гаруй тэрбум төгрөгийг олгосон. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 мянган төгрөг байгаа. Монгол улсын нийт хүн амын 30 гаруй хувь нь ядуу гэсэн статистик мэдээлэл байна.  Эдгээрийн дийлэнх хэсгийг тэтгэвэр авдаг иргэд эзэлж байна. Иймд энэ хуулийн төслийг боловсруулсан гэж хэлж болно.  Монгол улсын хуулиар тэтгэвэр авагчийн насыг гурван сараар нэмсээр байгаа. Монгол эрэгтэй хүний дундаж нас 66, эмэгтэй нь дундаж нас 75 байгаа. Энэ бол шударга бус гэж үзэж байна. Хүн насаараа нийгмийн даатгалыг цаг тухай бүрт нь төлж байсан ч өөрийн төлсөн мөнгөн дүнгээсээ маш бага мөнгийг тэтгэвэр болгон авдаг үзэгдэл байсаар байна. Хэрэв ийм асуудал тулгарвал тус асуудлыг шийдэх хуулийн төсөл юм. Тэтгэвэр тэглэснээс хойш нийт 71 мянган ахмадууд 90 орчим тэрбум төгрөгийн зээлийг авсан нь тэтгэврийн мөнгө нь хүрэлцэхгүй байгаатай холбоотой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.