Тусгай хэрэгцээт сургууль газарзүйн ангиа шинжлэх ухааны сэдэвтэй зураг, дүрслэлээр тохижуулжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 55-р сургууль газар зүйн хичээлийн ангиа шинжлэх ухааны сэдэвтэй зураг, дүрслэл хүүхдэд сонирхолтой хэв маягаар тохижуулжээ.

Тус сургуулийн газар зүйн багш нарын боловсруулсан газар зүйн хичээлийн кабинет байгуулах төслийг.

55-р сургууль нь ахлах ангийн сургалтаар оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн боловсрол олгодгоороо онцлог бөгөөд энэ хичээлийн жил хүлэмжийн тариалагчийн мэргэжлийн ангийг шинээр нээжээ. Мөн хоол нарийн боов, зочид буудлын өрөөний үйлчлэгчийн мэргэжлээр сурагчдыг төгсгөн ажлын байранд шилжүүлэх зорилготой гэдгийг багш нар хэлж байна.

Сургуулийн хамт олны улсдаа анх удаа бүтээн байгуулсан дээвэр дээрх өвлийн хүлэмж, мэргэжлийн хичээлийн хэрэглэгдэхүүний өрөө болон анги бүрийн тохижилт нь өөр өөрийн онцлогийг шингээсэн, сонирхол татахуйц байсан юм.

265648770 1540578446299827 1208976522217526774 n

265289139 3052263791656358 7972101026630182398 n

264486699 1015327572348355 4097098519033819041 n

265315639 426451035816658 2318600210439979551 n

265613682 925329505065052 7357127882334253166 n

265611769 224950343093122 5250439010427274937 n

265474824 636760734015188 2637426285245927590 n

265591714 867141437271930 3032395758665039299 n

265261744 3103836069902031 3408292906932185414 n

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.