СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-14

LIVE: Иргэн, ААН-д хийдэг төлөвлөгөөт шалгалтыг 50 хувь бууруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа:

-. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн олголтын журмыг шинэчлэх, цахимжуулах өөрчлөлтийг хэлэлцсэн.

Сангийн сайд Б.Жавхлан:

. Төр цахимд суурилсан зайнаас хяналт тавих хэлбэрт шилжих бодлогоо тодорхойлсон. УИХ болон ЗГ-ын харьяа байгууллагын хяналт тавих бүтцийг 50 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Оюутолгой компаниас ирүүлсэн захидлыг авч хэлэлцсэн. Зарчимын хувьд дэмжээд ажиллана гэсэн байр суурьтай байна. Хэлэлцээр үргэлжилж байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:

. Тус журмыг хамгийн сүүлд 2018 онд шинэчилсэн. Шинэчилснээр тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах ажлыг нээлттэй ил тод болгоно. Тухайн оны эхэнд буюу нэгдүгээр улиралд багтаан тусгай зөвшөөрөл олгох талбайг ил тод мэдээлнэ. Хавар хайгуулын компаниуд шууд ажилдаа орох боломжоор хангах зорилгоор тус шийдвэрийг гаргалаа. 2011 онд буюу 10 жилийн өмнө 2070 тусгай зөвшөөрлийн хүрээнд 300 гаруй тэрбум төгрөгийн геологийн хайгуулын ажил хийсэн байдаг.. Хайгуул, олборлолтын ажил 99 жилийн хугацаанд сайн явж ирсэн. Боловсруулалтын үе шатыг шинээр бий болгоно. Борлуулалт, хуваарилалт үе шатуудад анхдагч хуулийг өргөн барихаар төлөвлөж байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.