LIVE: Найман жил багшилсан хүн 84-р сургуулийн захирлаар томилогдох ёстой гэлээ

84-р сургуулийн захирлын албан тушаалын сул орон тооны хүчин төгөлдөр бус сонгон шалгаруулалтын зарыг эсэргүүцэж байгаа талаараа тус сургуулийн багш, ажилчид мэдээлэл хийлээ.

Тодруулбал, энэ оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 84 дугаар сургуулийн захирал С.Марта гавьяаны амралтдаа сууж, тус сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлагыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Энэ дагуу сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөл, НЗД-ын захирамжаар зохион байгуулж байгаа нь “Төрийн албаны зөвлөлийн 2019.05.28-ны 25 дугаар тогтоолоор баталгаажсан аж.

Энэ сонгон шалгаруулалтад таван жил багшилсан хэн бүрт тухайн захирлын албан тушаал нээлттэй болсон гэж үзэж байна. Гэтэл ЕБС-д таван жил ажилласан багш нь сургууль удирдан ажиллах чадвар суугаагүй, ажилласан жил хангалтгүй. Мөн таван жил ажиллаад дөнгөж мэргэжлийн зэрэг авах эрх үүсдэг тул удирдах чадваргүй хүн бүрт боломж олгосон байгаа юм.

Бидний зүгээс ЕБС-д наймаас доошгүй жил ажилласан, тэргүүлэх ба түүнээс дээш зэрэгтэй, дөрвөөс доошгүй жил удирдах ажил эрхэлсэн туршлагатай хүнийг захирлын албан тушаалд суух эрхтэй гэж үзэж байна гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.