Халдварын 191 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр нь гадаадаас зөөвөрлөгджээ

 Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 191 тохиолдол бүртгэгджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 121 нь Улаанбаатар хотод, 68 нь орон нутагт батлагдсан байна. Орон нутгаас хамгийн олон буюу халдварын 19 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ. 

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад "КОВИД-19" халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 386 826 болж байна. Одоогоор эмнэлэгт 2925 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 5122 хүн байна.  

267351307 248222520733962 6609735995969977296 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.