СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-13

LIVE: "Оюутолгой" ХХК Монгол улсын Засгийн газрын бүх болзлыг хүлээн зөвшөөрчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Оюутолгойн асуудалтай холбоотойгоор Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар мэдээлэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

-Рио Тинто болон Туркойз хилл компанийн гүйцэтгэх удирдлагаас Ерөнхий сайдын нэр дээр хандан таван санал бүхий албан бичиг илгээсэн. Тус захидалд дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Нэгд, . Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашид үүсэхгүй. Ингэснээр 34 хувийг Монголын ард түмэн үнэгүй авч байна.

Хоёрт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг энэ захидал илгээсэн өдрөөс эхлэн цуцалж дуусгавар болгож байгааг мэдэгдэж байна.

Гуравт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэнд, өмнө нь зарцуулагдсан дүнд Засгийн газрын хөндлөнгийн аудит оруулж, хэрэв зөрүү гарсан Монгол улсад зарцуулагдаагүй тохилдолд бид энэ асуудлыг хариуцаж төлөхөд бэлэн байна.

Дөрөвт, Гүний уурхайн ашиглалтанд ороогүй удсан. .

Тавт, Оюутолгой компани Монгол улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, байгаль орчинд холбоотой нийгэм засаглалын чиглэлээр хамтран ажиллах зэрэг дурдагдсан.

Монгол улсад хөрөнгө оруулагчдийн зүгээс шилжүүлж байгаа томоохон хэмжээний үнэ цэнэ, цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдгээ илэрхийлсэн. Бид УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна. 2022 оны нэгдүгээр улиралд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн байна.

гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Үр дүнд хүрэхийн тулд УИХ, түр хороо, Засгийн газар нэг талд байж чадлаа. Нам дамжсан улс төр, бизнесийн бүлэглэл оролцсон. . Мөн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулагч тал шийдэхээр болж байна. Хөрөнгө оруулагч талтай харилцан тэгш оролцох боломж бүрдлээ. Эхний том алхам хийгдлээ гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  

-Дэлхийд 3-т орох том баялгаа гадаадуудад алдчихаад, зүгээр алдаад зогсохгүй өөрсдөө 22 тэрбум ам.долларын өрөнд ороод дуусахаар хүнд нөхцөлтэй тулгарсан. Үүний эх суурийг хэзээ тавьсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Энэ бол 2008 оноос яригдсан. Тухайн үед хүч сул байсан. Иргэний хөдөлгөөнүүд, иргэд төв талбай дээр энэ асуудлыг тавьж, УИХ-ын танхимаас 57 дугаар тогтоолыг баталсан. 57 дугаар тогтоолд 34 хувь, цаашлаад Монголын талын эзэмших хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд өргөх зарчмын заалттай тогтоол бий. Саяхан Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм бүх захирлуудын хамт ирж уулзсан. 

"Энэ гэрээ эхнээсээ буруу замаар эхэлсэн учраас бид өнөөдөр ийм байдалд ороод байна. Үүнийг бид ойлгож байна. . Ерөнхий сайд, УИХ-ын даргатай уулзсан. Өнөөдөр иргэд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нь нэг ойлголттой байж байж л үр дүн гарлаа. 22 тэрбум ам.долларын өртэй болгох гээд байгаа 34 хувийн 2,4 тэрбумын өрийг тэглэх гэж байна. Бидний олон жил ярьсан Дубайн гэрээг хүчингүй болгох гэж байна. Үүний төлөө 2008 оноос тууштай тэмцсэн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.