Испанийн хотууд үерт автаж, нэг хүн амиа алджээ

Испанийн Наварра муж өнгөрөгч баасан гарагт их хэмжээний үерт нэрвэгдсэний улмаас нэг хүн амиа алдаж, бүс нутгийн барилга байшин, автомашинууд усанд автжээ.

Тус улс даяар огцом хүйтэрсний дараа Орон нутгийн Засгийн газар 2-р түвшний үерийн онцгой байдал зарлаж, нөхцөл байдал энэ амралтын өдрүүдэд ч ижил төстэй байхыг анхааруулжээ.

Цагдаа нарын мэдээлснээр, Сунбилла хэмээх жижиг тосгоны нэг байшин хөрсний гулсалтад өртөж, оршин суугч нь нас барсан байна.

 122052272 navarra1

Мужийн нийслэл Памплона хотын оршин суугчид гудамжаар зөвхөн завиар зорчиж байгаа бөгөөд аврах албаныхан үерийн усны хэмжээг багасгахаар ажиллаж байгаа аж. Харин хөрш зэргэлдээ гэнэ.

Бүс нутгийн Дотоод хэргийн нарийн бичгийн дарга Ампаро Лопез "Асуудал нь хур тунадасны хэмжээнд биш, харин гол мөрний түвшинд байгаа" хэмээн сэтгүүлч нарт хэлсэн байна.

 122052276 bank

 122046292 car

Эх сурвалж: BBC, Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.