Бөхчүүдийг допингийн хор хөнөөлийн талаар сургалтад хамруулжээ

Монголын үндэсний бөхийн холбоо, Допингийн эсрэг үндэсний байгууллага, Биеийн тамир спортын улсын хороо хамтран багш дасгалжуулагч, бөхчүүдэд "Допингийн хор хөнөөл, түүнээс урьдчилан сэргийлэх" сэдэвт сургалтыг Монгол бөхийн өргөөнд өнгөрөгч бямба гарагт зохион байгуулжээ.

Сургалтад МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, Гүйцэтгэх захирал И.Доржсамбуу, Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, Допингийн эсрэг үндэсний байгууллагын ахлах мэргэжилтэн, эмч Б.Энхсанаа, БТУХ-ны шинжлэх ухаан хариуцсан мэргэжилтэн н.Алтанзул, Анагаах ухааны албаны дарга н.Булган нар оролцсон байна.

Тус сургалтад бөхчүүдээс у.з Д.Анар, у.х О.Хангай, а.а Б.Батдорж, а.з Э.Мөнхжаргал, а.х Б.Сосорбарам, а.н Б.Баатарболд, багш дасгалжуулагч нараас у.н Ш.Зоригт болон аж.

265315810 884712678856712 4683151038069480136 n

264840410 884722172189096 8333319496257379253 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.