Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Нийслэлийн Хүрээ" амаржих газарт ажиллав

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрөгч бямба гарагт Нийслэлийн Хүрээ амаржих газарт ажиллажээ.

Ингэснээр амаржих газруудын үйл ажиллагааг бодлого чиглэлээр ханган ажиллах юм.

Нийслэлийн Хүрээ амаржих газар нь СХД-ийн 30 хорооны 100 мянга гаруй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эх барих, нярайн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тус эмнэлэг нь 7 тасаг, 5 алба, 192 эмч эмнэлгийн ажилтан, 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна.

viber image 2021 12 11 17 24 01 501(2)

2021 оны 11 дүгээр сарын байдлаар 11,577 жирэмсэн эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэн, 3,793 эх эсэн мэнд амаржиж, 3,827 нярай мэндэлсэн.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм.

Тус амаржих газар нь 1959 оны 10-р сарын 24-нд Аж үйлдвэрийн комбинатын эмнэлэгт 1 их эмч, 8 ортой, төрөх тасагтай байгуулагдсанаар суурь тавигдсан түүхтэй. 2014 оноос Нийслэлийн Хүрээ амаржих нэртэйгээр 85 ор, 192 эмч, ажилтантайгаар эх нярайн тусламж үйлчилгээг үзүүлж түүхт 62 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байна.

8c8af0e6a86d4b4e8e93159b6e1edab29938f32e

viber image 2021 12 11 17 17 48 467

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.