Нийтлэлч Б.Баабарын “Монголын түүх" ном Франц хэлнээ хэвлэгдэнэ

Түүхч, судлаач, нийтлэлч Баабар буюу Б.Батбаярын “Монголын түүх” хэмээх хоёр боть номыг франц хэлээр хэвлэн нийтлэгдэхээр болжээ. Уг төслийн хүрээнд Францын “Петра” хэвлэлийн компани, Монгол Улсын “НЕПКО” хэвлэлийн компани болон Төв Ази Судлалын Францын Хүрээлэн (IEFAC) хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд 2021 оны 12 дугаар сарын 9-нд зохион байгуулав.

IMG 3608 (2)

дээр дурдсан байгууллагууд хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, уг төсөлд хамтран ажилласан монголч эрдэмтэд, тэр дундаа Сорбоны их сургуулийн антропологич хатагтай Гаэль Лаказ, Элчин сайд асан А.Баттөр болон холбогдох хүмүүст талархал илэрхийлэв.

Энэхүү номын эхний ботийг 2022 оны эхний хагаст, хоёрдугаар ботийг сүүлийн хагаст худалдаанд гаргахаар зорьж буйг талууд тэмдэглэж, уг бүтээл Төв Ази Судлалын Францын Хүрээлэнгийн Төв Азийн цуглуулгын дээжист багтаж байгаагаараа онцлог ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.