Никарагуа улс Тайваньтай харилцаагаа тасалж, "Нэг Хятад"-ыг дэмжив

Төв Америкийн Никарагуа улс Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-ын "Нэг Хятад" бодлогыг дэмжиж байгаагаа зарлажээ.

Тус улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд "Никарагуа улс Тайваньтай дипломат харилцаагаа тасалж, албан ёсны болон бусад холбоогоо зогсоож байна. Дэлхийд цорын ганц Хятад улс байдаг гэдгийг Бүгд Найрамдах Никарагуа Улс хүлээн зөвшөөрч байна" гэж тэмдэглэсэн байна.

Тэгвэл БНХАУ уг алхмыг ихэд сайшааж, тус улстай дипломат харилцаа тогтоохыг хүссэн аливаа улс орон Тайпейтэй харилцаагаа таслах ёстой гэж шаардсан байна.

Харин юм.

1669210fcf

Бээжин Тайванийг эх газартайгаа эргэн нэгтгэх ёстой салан тусгаарласан муж гэж үздэг бол Тайвань өөрсдийгөө ардчилсан засаглалтай, тусгаар тогтносон улс гэж үздэг билээ. 

Ерөнхийлөгч Цай Ин Вэнь 2016 оны 5 дугаар сард албан тушаалдаа очсоноос хойш Тайваний холбоотон орнуудын тоо 21-ээс 14 болж буурчээ.

Никарагуагаас өмнө Номхон далайн арлын Кирибати улс болон Соломоны арлууд 2019 онд Тайваньтай харилцаагаа тасалсан билээ. Харин юм.

2021121011415429957

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.