Мексикт ачааны машин осолдож, 53 хүн амь үрэгджээ

Мексикийн өмнөд хэсэгт 100 гаруй цагаачийг тээвэрлэж явсан ачааны машин осолдсоны улмаас 53 хүн амиа алдаж, олон арван хүн шархаджээ.

Тэдний иргэншил одоогоор батлагдаагүй байгаа ч ихэнх нь Хондурас, Гватемалаас ирсэн гэж албаны эх сурвалж тэмдэглэсэн юм.

Тус ачааны машин Чиапас мужийн нийслэл Тугштла Гутиерре руу чиглэсэн төв зам дээр хурд хэтрүүлж байгаад огцом эргэлт дээр онхолдон, явган хүний ​​гүүр мөргөсөн байна. Ослын улмаас 58 хүн гэмтэж бэртсэн бөгөөд хохирогчдын дунд бага насны хүүхдүүд ч байжээ.

Төв Америкийн ядуурал, хүчирхийллээс зугтсан цагаачид АНУ-д хүрэхийн тулд жилд хэдэн зуун мянгаараа Мексикээр дамжин өнгөрөхийг оролддог билээ. Тэдний олонх нь хууль бус тээвэрлэгчдэд мөнгө төлөн, хэтэрхий их хүнтэй ачааны машин дотор суун, хол замыг тэсвэрлэн аялдаг юм.

Screenshot (195)

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.