Шинэ Зеланд улсад тамхи татахыг хориглоно

Шинэ Зеланд улсын эрх баригчид хойч үедээ тамхи худалдаалахыг хориглож, эцэст нь тамхинаас бүрэн татгалзахаар төлөвлөж байна. Ирэх оноос хэрэгжиж эхлэх шинэ хуулийн дагуу, 2008 оноос хойш төрсөн иргэд насан туршдаа тамхи худалдаж авах боломжгүй болох аж.

Тус улсын Эрүүл мэндийн сайд Айеша Вералл энэ талаар мэдэгдэхдээ "Бид залуучуудыг хэзээ ч тамхи татаж эхлэхгүй байхыг хүсэж байна" хэмээн тэмдэглэжээ.

Энэхүү арга хэмжээ нь Шинэ Зеландын Эрүүл мэндийн яамнаас зарласан тамхины хэрэглээний эсрэг өргөн хүрээний тэмцлийн нэг хэсэг юм. Үүний хүрээнд Засгийн газрын зүгээс тамхины хяналтыг нэвтрүүлж, никотины хэмжээг нь хязгаарлан, хүртээмжийг нь бууруулах аж.

1639037642266

Одоогийн байдлаар Шинэ Зеландын насанд хүрэгчдийн 13 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан байна.

Уг шийдвэрийг зарим иргэд баяртайгаар хүлээж аван, дэмжиж байгаа бол зарим нь тамхины хар зах зээл үүсэж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.