ХААН банкны харилцагчдын мэдээллийг хакерууд зарж байж болзошгүй
Хакерууд Монгол улсын 2.3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар зарж байгаа нь тодорхой болсон. Хууль зүйн байнгын хорооны хурал дээр өнөөдөр энэ асуудал хөндөгдлөө.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат энэ талаар Тагнуулын ерөнхий газрын газрын дарга Э.Эрдэнээс тодруулахад тэрээр,
-2.3 сая монгол иргэний мэдээлэл хар зах маягтай сайтад зарагдаж байсан гэх мэдээлэл бий. ТЕГ-аас ажлын хэсэг гараад шалгаж бна. Алдагдсан мэдээлэл нь Хаан банкны мэдээлэл байж болзошгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.