Сонгинохайрхан дүүрэг эрэгтэйчүүдийн хөгжлийн төвтэй боллоо

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар байгуулагдсан “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цогтбаатар болон бусад албаны төлөөллүүд, иргэдийн хамт оролцлоо.
Нээлтийн арга хэмжээнд уригдан ирсэн зочид тус төвийн үйлдвэрлэл, сургалт, борлуулалт үйлчилгээний хэсэгтэй танилцав.

257615901 261178702706816 6983567734019293298 n
Тус төв нь эрэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, нийгэм дэх эрэгтэйчүүдтэй холбоотой сөрөг үзэгдлийг хамтын оролцоо, нөлөөллийн аргаар бууруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байна.
Одоогийн байдлаар 20 хүнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч 32 иргэний 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалт, үйлчилгээний хэсгээр дамжуулан худалдаалж өрхийн бизнесийг дэмжиж байна.

258624424 261179262706760 152143551549725885 n

Мөн үйлдвэрлэл сургалтын хэсэг болох Гар урлал, .
Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үйлдвэрлэл, сургалтад амжилттай хамрагдсан иргэд өөрсдийн үйлдвэрлэлийг эхлүүлэх бүрэн боломжтой ба бараа бүтээгдэхүүнээ тус төвөөр дамжуулан зах зээлд гаргах нөхцөлөөр хангагдана. Иргэд энэхүү төвд гишүүнчлэлтэй болсноор өөрсдийн ур чадварыг хөгжүүлэн, оролцооны клубүүдэд нэгдэх, баг хамт олонтой болох, соёл, спортын арга хэмжээнд оролцох, гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг хэд, хэдэн чиглэлээр нийгмийн оролцоогоо сайжруулах боломжтой талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

258754136 261178746040145 4317916426850081830 n

258763415 261178802706806 7109745915102664812 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.