Польш-Беларусийн хилийн ойролцоо нэг настай сири хүү нас баржээ

Польш-Беларусийн хил дагуух ойд нэг настай сири хүүхэд нас барсан гэж Польшийн эрүүл мэндийн ажилтнууд мэдээлжээ. Амиа алдсан хүүхэд нь Европын Холбооны зүүн хязгаарт үүсээд байгаа цагаачдын хямралын хамгийн залуу хохирогч юм.

"Польшийн яаралтай тусламжийн эмнэлгийн баг" ТББ-аас мэдээлснээр, тэд өнгөрөгч пүрэв гарагийн шөнө Сирийн нэгэн хосод эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд тэдний хүү нь нас барсан байжээ.

Тус байгууллагын төлөөлөгч "Бид шөнийн 02:26 цагийн орчимд дор хаяж нэг хүнд эмнэлгийн тусламж шаардлагатай байна гэсэн мэдээллийг хүлээж авсан. Ингээд бид газар дээр нь очиход нэг хостой таарсан бөгөөд тэд ойд ирээд 1.5 сар болж байгаагаа хэлсэн.

Албаныхан хүүгийн үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа аж. Сүүлийн долоо хоногт тус бүсэд багадаа 13 хүн нас барсны ихэнх нь хүйтнээс болсон байна.

Тусламжийн ажилтнууд Польшийн Засгийн газрыг хил дээр боогдсон хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлж, тус улсын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжийг олгохыг уриалж байгаа билээ.

4WEGK7K7HFNC3OYGBIIGOLWYEE

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.