УИХ-ын гишүүн асан Д.Ганболд УБ хотын Ерөнхий менежер болжээ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр тэтгэвэртээ гарсан тул түүний ажлыг УИХ-ын гишүүн асан Д.Ганболд хүлээн авчээ. 

Д.Ганболдын намтар:   

-1987-1988 онд Улаанбаатар хотын Налайх районы АДХГЗ-ны Санхүүгийн хэлтэст зааварлагч, нягтлан бодогч

-1988-1989 онд Дорнод аймгийн Хилийн цэргийн дугаар ангид хилчин байлдагч

-1989-1990 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогч

-1990-1992 онд Улаанбаатар хотын АДХГЗ-ны санхүүгийн хэлтэст татвар болон санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч

-1992-2000 онд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Санхүүгийн хэлтсийн дарга

-2000-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга

-2008-2016 онд Чингэлтэй дүүргийн Засаг дарга

-2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.