СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Энэтхэгт тав хоногтой охиныг ус зайлуулах сувагт хаясан байжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Энэтхэгийн Мумбай хотод ус зайлуулах сувагт дөнгөж төрөөд тавхан хонож буй бяцхан охиныг хаясан байсныг олжээ. Охиныг цагдаа нар нэн даруй эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь одоогоор тогтвортой, эмч нар үргэлжлүүлэн ажиглаж байна гэжээ.

Цагдаагийн мэдээлснээр муурнууд замын дэргэд цуглаж, чанга дуу гарган мяулж, их дуу чимээ гаргасны дараа оршин суугчид очиж үзэхэд хүүхэд байжээ. Албаны хүмүүс охиныг хэн, хэрхэн ус зайлуулах сувагт хаясныг мөрдөн шалгаж байна.

Цагдаа нарыг ирэхэд бяцхан охин сувагт хэвтэж байсан ба түүнийг хувцсаараа ороож, эмнэлэгт хүргэжээ. .

Үүнтэй төстэй явдал Энэтхэгт ховор тохиолддоггүй. . Ядуусын дунд охидыг ачаа дарамт мэтээр үзэх нь нийтлэг ажээ.

Хоёр жилийн өмнө дөнгөж төрсөн нярайг шавар саванд хийж, амьдаар нь булсан байсныг Уттар Прадеш мужийн Барэйли тосгоноос олсон. Мөн 2016 оны өвөл нийслэл Дели хотод нярайг нүцгэнээр нь гялгар уутанд хийж хаясан байсан юм. Энэ жилийн зургадугаар сард Уттар Прадеш мужид Ганга мөрөнд хөвж байсан цаасан хайрцагнаас нялх хүүхэд олж аварсан зэрэг олон тохиолдол бий ажээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.