СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монголчуудын англи хэлний мэдлэг вьетнамчуудаас доогуур эрэмбэлэгджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Дэлхийн 112 улсын хоёр сая насанд хүрэгчээс авсан шалгалтын дүнгээр Монгол Улсын иргэд англи хэлний мэдлэгийн түвшнээрээ 83-р байрт эрэмбэлэгджээ.

Тус жагсаалтад улс орнуудын англи хэлний мэдлэгийг "Маш өндөр"-өөс "Маш бага" хүртэлх таван түвшний ангилалд хуваадаг байна.

Тэгвэл нь өмнөх онуудтай харьцуулахад нэг түвшин ахисан үзүүлэлт аж. Энэхүү бүлэгт 450-499 оноо авсан улсууд багтдаг бөгөөд сүүлээсээ хоёр дахь түвшин юм. Тус түвшинд багтсан улсуудын иргэд англи хэлээр ярьдаг улсад жуулчилж чадах бөгөөд англи хэл дээрх энгийн яриа болон цахим шууданг ойлгож, харилцах боломжтой гэж тодорхойлсон байна.

Энэ жилийн жагсаалтыг Нидерланд улс тэргүүлсэн бол хамгийн сүүлд буюу 112-р байрт Йемен улс бичигджээ. Азийн орнуудыг тусад нь авч үзвэл, Сингапур улс "Маш өндөр" түвшинтэйгээр 1-р байрт эрэмбэлэгдсэн бол Тажикстан улс "Маш бага" түвшинтэйгээр хамгийн сүүлд жагссан байна.

Тодруулбал, манай улс Вьетнам, Бангладеш, Балба, Шри Ланка зэрэг ази улс орнуудаас доогуур эрэмбэлэгдсэн байна.

Уншигч та бүхэн доорх зургаас энэхүү жагсаалтыг бүтнээр нь харж болох бөгөөд энэ холбоосоор орон, дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

 

Эх сурвалж: www.ef.com

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.