СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амны хаалт зүүх нь Ковид-ын халдвараас 53 хувь хамгаална

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Ковид-19-ийн халдвараас сэргийлэхийн тулд вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн зэрэгцээ олон нийтээс зай барих, амны хаалт зүүх, гараа угаах дэглэмийг үргэлжлүүлэн баримтлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Дэлхий дахинд хийсэн судалгаагаар амны хаалт зүүх нь коронавирусийн халдвар авах эрсдэлээс 53 хувь хамгаалж байгааг харуулжээ.

Вакцинжуулалт халдвараас үр дүнтэй хамгаалж, олон хүн амиа алдахаас аварч байна. Гэвч ихэнх улс орнуудад иргэн бүр дархлаажуулалтад хамрагдаагүйгээс болж зуун хувь хамгаалж чадахгүй байгаа юм.

Дэлхий даяар коронавирусийн халдварын тохиолдол 250 саяыг давлаа. 90 хоног тутамд 50 сая тохиолдол шинээр илэрсээр байгаа нь Ковид-ын Дельта хувилбарын тархах чадвар өндөр байгаагаас шалтгаалж байна.

юм. Амны хаалтаас гадна гар угаах, зай барих зөвлөмжийг ч үл хайхарч эхэлсэн.

Коронавирусээс хамгаалах анхны зөвлөмжийг үл хайхарч эхэлснээр халдварын тархалт огцом өсөөд байгаа тул Нидерланд, Польш, Чех, Словак зэрэг Европын орнуудад амны хаалт заавал зүүх дүрмийг эргэн сэргээж байна.

Эрдэмтэд системчилсэн хяналт, өргөн хүрээг хамарсан судалгаа хийснээр гараа агаах, амны халт зүүх, олон нийтээс зай барих нь халдварын тохиолдлыг бууруулж байгааг тогтоосон юм. Тиймээс иргэд, олон нийт вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдахын зэрэгцээ дээрх дүрмийг даган мөрдөх шаардлагатай гэж зөвлөсөн байна.

. Мөн гараа тогтмол угаах нь 50 гаруй хувийн үр дүнтэйгээр хамгаалж байгаа ажээ.

Дээрх судалгааг хийсэн Монашийн их сургууль, Эдинбургийн их сургуулийн судлаачид үргэлжлүүлэн хил хаах, сургуулиудын үйл ажиллагааг зогсоох, бизнесийн байгууллагуудыг хориглох зэрэг нь хүн амд хэрхэн нөлөөлж байгааг судалж байгаа ажээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.