СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Уурхайд 11 жилийн өмнө болсон ослын хохирогчдын цогцсыг анх удаа олжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Шинэ Зеландын Пайк Ривер нүүрсний уурхайд 2010 оны 11 дүгээр сард хоёр ч хүчтэй дэлбэрэлт болсон. Дэлбэрэлт болох үед уурхайд 31 уурхайчин байсны ердөө хоёр нь амьд гарч чадсан бол үлдсэн 29 хүн харамсалтайгаар амиа алджээ.

Тэдгээр амиа алдсан уурхайчдын цогцсыг өнгөрсөн 11 жилийн хугацаанд гаргаж  чадаагүй учир уурхайн гүнд булшлагдсан юм. Тэгвэл цагдаа нар, аврагчид хоёр уурхайчны цогцсыг анх удаа камераар олж харжээ. Камерын тусламжтайгаар гурав дахь цогцос хонгилд байгааг харсан боловч тэдгээрийн алинд ч хүрэх боломжгүй гэж мэдээлсэн байна.

. Мэргэжилтнүүдийн олсон цогцоснууд уурхайн орох хэсгээс нилээд зайтай газарт олдсон байна. Одоогоор эдгээр цогцоснууд таних ямар ч боломжгүй юм.

Түүнчлэн гэрэл зургаас харснаар 6-8 хүн ажиллаж байсан уурхайн хэсгийг олсон байна. Уг ажлыг удирдаж буй сайд Эндрю Литтл “уурхайчдын гэр бүлүүд биднийг илүү гүн рүү явж ажлаа үргэлжлүүлээсэй гэж хүсч байгааг ойлгож байна. Гэвч боломжгүй” хэмээн мэдэгджээ.

Шинэ Зеландын Засгийн газар 2017 онд уурхайчдын цогцсыг эрж хайх ажлыг дахин үргэлжлүүлэх төсөв баталсан ч энэ оны гуравдугаар сард цуцалсан байна. .

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.