Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиг баримжаа олгох сургалт зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл хэрхэн өгөх талаар онлайн болон цахим хосолсон сургалт зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Бэрх биш ээлтэй” аяны хүрээнд МУИС-ийн “Ажил мэргэжил судлал”-ын магистрын салбар дундын хөтөлбөртэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө мэдээлэл хэрхэн өгөх талаар онол, арга зүй хосолсон сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00-13.00 цагийн хооронд ХНХЯ-ны 10 давхрын хурлын зааланд, танхим болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.

Сургалтыг нээж ХБХХЕГ-ын Хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэн, МУИС-ийн “Ажил, мэргэжил судлал” магистрын хөтөлбөрийн ахлагч багш, профессор Д.Бумдарь нар сургалтын талаарх товч мэдээллийг хүргэж үг хэлэв.

256800523 1540828902945565 4702789826835264583 n (1)

Сургалтад Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүдийн Хөдөлмөрийн албаны дарга, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын төлөөлөл нийлсэн 150 орчим хүн тус сургалтад хамрагдлаа.

257573164 315705880377492 8864161054956092535 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.