873 хүнээс коронавирус илэрч, 10 иргэн энджээ

 Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 873 иргэн коронавирусээр халдварласан нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 549 нь Улаанбаатар хотод, 324 нь орон нутагт бүртгэгджээ.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо 376158 болж байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны 10 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас нийтдээ 1 836 хүн эндээд байна.


Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд  9569 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 21416 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.