Туркийн Ерөнхийлөгчийн ордны зургийг дарсан хосыг тагнуулын хэргээр баривчилжээ

Туркийн Ерөнхийлөгчийн ордны гэрэл зургийг дарсан израйль хосыг орон нутгийн цагдаа нар тагнуул хийсэн гэх хэргээр баривчилжээ. Харин Израйль улсын зүгээс тэднийг нэн даруй суллахыг шаардаж байгаа юм.

Хэргийг тодруулбал, Ингээд орон нутгийн прокурорууд тэднээс байцаалт авсныхаа дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгч хосыг "улс төр, цэргийн тагнуул хийсэн" гэж буруутган, хорих хугацааг нь дор хаяж 20 хоногоор сунгасан байна.

 121559661 gettyimages 1235443007

Тэгвэл Натали, Морди Окнин нарын израйль өмгөөлөгч энэ ялыг "үндэслэлгүй зүйл" гэж нэрлэн, тэднийг Израйлийн ямар ч агентлагт ажилладаггүй, автобусны жолооч хийдэг энгийн иргэд гэдгийг онцолжээ.

Израйлийн Ерөнхий сайд Нафтали Беннетт энэ талаар "Тэд бол санамсаргүйгээр ээдрээтэй нөхцөл байдалд орсон гэм зэмгүй энгийн иргэд. Өчигдөр би тэдний гэр бүлийнхэнтэй ярилцсан бөгөөд бид асуудлыг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийж байна" хэмээн мэдэгдсэн юм.

Өнгөрсөн сард Туркийн хууль хяналтынхан нийт 15 эрэгтэйг Израйлийн Моссад тагнуулын агентлагийн талд ажилласан хэргээр баривчилсан юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.