Онгоцны ослоос 11 настай охин амьд үлджээ

АНУ-ын Мичиган мужид онгоц осолдож дөрвөн хүн газар дээрээ амиа алдсан байна. Ослоос 11 настай охин ганцаараа амьд үлджээ.

Осол тус мужийн Бийвер арлын орчимд болсон бөгөөд хос хөдөлгүүртэй хөнгөн онгоцонд нийт таван зорчигч байжээ. Холбооны нислэгийн газрын мэдээлснээр Бриттон Норман БН2П онгоц орон нутгийн цагаар ням гарагийн өдөр 14:30 цагт осолджээ.

АНУ-ын эргийн хамгаалалтын албаны дадлагын нислэг үйлдэж байсан баг ослын газарт очсон байна. .

Ослын үеэр дөрвөн хүнээс гадна онгоцонд байсан хоёр нохой үрэгдсэн байна. Үндэсний тээврийн аюулгүй албаныхан ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.