Бичлэг: Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Улаанбаатар хот дахь шалгалтын нээлт нийслэлийн төр захиргааны V байр, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газарт боллоо.

Нээлтэд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, ХЗДХЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Д.Зүмбэрэллхам, Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг болон болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

255370668 2709320392710490 7449493073723494033 n

. Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 15-21-ний өдрийг дуустал өдрийн 5 ээлжээр шалгалтыг зохион байгуулах аж.
Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн дарга Б.Батбямба “Иргэдэд шалгалтад бэлтгэх боломжийг бүрдүүлж, сорилын ном, Е-ТAZ утасны аппликейшн зэргийг нэвтрүүлсэн. Тиймээс иргэд шалгалтад бэлдэх бололцоог нэмэгдүүлж, нийт шалгуулагчийн 30-40 хувь тэнцэж байна. ” гэлээ.

255126937 592030052046749 1502077429762933171 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.