Улсын Драмын Эрдмийн Театрыг “Хангарди” одонгоор шагналаа

Монгол Улсад орчин цагийн драмын урлаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Драмын Эрдмийн Театрыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагналаа.

253727650 444936460319323 2513133805768835011 n

Монгол Улсын мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох Улсын Драмын Эрдмийн Театр нь 1931 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 90 дэх үзвэрийн жилтэйгээ золгож байна. Тодруулбал, 1931 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улсын төв театр байгуулагдаж, зохиолч С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгийг дуу, хөгжимтэйгээр найруулан тавьж, тайзны нээлтээ хийж байсан аж.

247829112 624923718522874 7231327841406652930 n

Түүхэн хөгжлийн 90 жилийн хугацаанд тус театр дэлхийн сонгодог бүтээлүүд болон өөрийн орны зохиолчдын 500 гаруй сор бүтээлийг урлагийн их тайзнаа амилуулж, үе үеийн алдар цуутай олон уран бүтээлчийг төрүүлэн, нийслэлийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээг хүргэх, тэднийг соён гэгээрүүлэх их үйлсэд болон урлагийн салбарт онцгой их хувь нэмэр оруулсан юм.

256588885 231352175618818 1486445709154540625 n1

Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонг гардуулан өгөх үеэрээ Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Драмын алтан тайзан дээр гарч ирээд тайз, дэлгэцийн уран бүтээлээр л уулзаж байсан аугаа их уран бүтээлчдийн өмнөөс харж байгаад үг хэлнэ гэдэг амаргүй юм байна. Энэ танхимд байгаа бүх хүн авьяас билэг, хүчин зүтгэл, хөлс хөдөлмөрийн үр шимээрээ Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд соён гэгээрлийн том хувь нэмэр оруулсан. Театрын урлаг нь хүн төрөлхтөний оюун санааны хөтөч, нийгмийн толь байсаар ирсэн. ” гэлээ.

city council mn img 16367069182

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.