ОХУ-д хувийн автомашины техник үзлэгийг цуцалжээ

ОХУ-ын автомашин эзэмшигчид жил бүр тээврийн хэрэгслээ техникийн үзлэгт оруулах шаардлагагүй болжээ. Өмнө нь зайлшгүй дагаж мөрддөг байсан энэхүү журмыг цуцлах тухай хуулийн төслийг тус улсын Төрийн Дум анхны хэлэлцүүлгээр нь баталсан байна.

Шинэчлэн найруулсан хуульд "Холбооны хуульд заасан тохиолдлоос бусад тохиолдолд хувь хүмүүсийн эзэмшиж, зөвхөн хувийн хэрэгцээнд ашигладаг автомашин, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулахгүй" гэж заасан байна.

Мөн автомашинаа анх бүртгүүлэхдээ техникийн үзлэгт оруулах шаардлагатай хэдий ч энэ журам нь зөвхөн дөрвөөс дээш жилийн настай тээврийн хэрэгсэлд л үйлчлэх гэнэ.

Тус улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу, аливаа жолооч замын хөдөлгөөнд оролцохоосоо өмнө автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг шалгах үүрэг хүлээсэн хэдий ч одоо техникийн хяналтын үзлэгт сайн дурын үндсэн дээр л хамрагдах боломжтой болсон байна.

7562374979523251

Эх сурвалж: Движок

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.