СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЕХ хоригоо чангатгавал Беларусь хий дамжуулахаа зогсооно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
2 жилийн өмнө

Беларусь, Польш улсуудын хил дээр гацсан мянга мянган дүрвэгсдийн хямралд Европын Холбооны орнууд Беларусийг буруутгаж, хориг арга хэмжээгээ чангатгахаа мэдэгдсэн. Беларусийн 30 орчим бизнес эрхлэгч, томоохон компаниудын эсрэг нэмж хориг тогтоож болзошгүй байна.

Үүний хариуд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ОХУ-аас Европ руу хий дамжуулдаг Ямал-Европ дамжуулах хоолойг хааж чадна гэдгээ анхааруулжээ. Олон улсад эрчим хүчний хямрал хурцадсантай холбоотойгоор хийн үнэ өнгөрсөн сараас огцом өсөөд байгаа юм.

Лукашенко сайд нарын хуралдаан дээр “Бид Европыг халааж байна. Тэд хилээ хаана гэж биднийг заналхийлсээр байна. Хэрэв бид байгалийн хийн дамжуулалтаа зогсоочихвол яах бол. Польш, Литва улсуудын удирдагчид болон бусад тархигүй хүмүүст ярихаасаа өмнө бодож бай гэж зөвлөе” гэжээ.

Энэ хооронд Польшийн нийслэл Варшав хотод Тусгаар тогтнолыг өдрийг угтаж мянга мянган иргэн жагсаал хийсэн байна. . Польшийн хэвлэлүүдийн мэдээлснээр лхагва гарагт 468 удаа хууль бусаар хил нэвтрэх гэсэн оролдлого гарсан гэжээ. Ихэвчлэн Ойрхи Дорнодоос ирсэн цагаач иргэд хилийн төмөр торыг тайрах зэргээр нууцаар хил давахыг оролдсон байна.

.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö
2 жилийн өмнө
84.189.87.128

Umhii laliin shashintanguudaas bolj ih ym garah ymaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.