Жулиан Ассанж хорих газарт хуримаа хийнэ

Викилийкс цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Лондоны Белмарш хорих газарт хоригдож байгаа. Тэрээр Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд амьдарч байхдаа Стелла Морис гэгч эмэгтэйтэй уулзаж хоёр ч хүүхдийн эцэг эх болсон юм. Тэгвэл Ассанжийг найз бүсгүйтэйгээ гэрлэх зөвшөөрлийг Белмарш хорих газраас олгожээ.

Хорих газрын мэдэгдсэнээр Ассанж гэрлэлтээ батлуулах хүсэлтээ зохих журмын дагуу илгээсэн байна. 1983 оны Гэрлэлтийн хуулиар хосууд хорих газарт байх хугацаандаа гэрлэх хүсэлтээ гаргаж болох ба тэд ямар нэгэн татвар төлөгчийн тусламжгүйгээр хуримын зардлаа өөрсдөө бүрэн төлөх ёстой ажээ.

. Тэд анх 2011 онд Ассанжийг өмгөөлөх хуулийн багт орсноор танилцаж байжээ. Ассанжийг Эквадорын элчин сайдын яаманд хорогдож байхад бараг өдөр бүр түүнтэй уулзахаар ирдэг байжээ. 2015 онд дотно харилцаа үүсгэснээсээ хойш хоёр жилйн дараа сүй тавьж, хөвгүүдээ төрөхийг Ассанж бичлэгээр харсан бөгөөд хөвгүүд төрснийхөө дараа элчин сайдын яаманд очиж аавтайгаа уулздаг болжээ.

Энэ жил 50 настай Ассанж АНУ-д эрэн сурвалжлагдаж байгаа ба түүнийг тагнуулын гэмт хэрэгт буруутгаж, АНУ-д шилжүүлэн авахыг оролдож байгаа юм. Ассанжийн үүсгэн байгуулсан Викилийкс хуудас Афганистан болон Иракийн дайнтай холбоотой олон зуун мянган хуудас бүхий “маш нууц” баримтуудыг дэлгэсэн билээ. .

Долоон жил Эквадорын элчин сайдын яаманд нуугдсан Ассанж 2019 оноос хойш Белмаршид хоригдож байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.