Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт хөдөлмөрийн баатар цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Токио 2020" зуны олимп, паралимпод амжилттай оролцсон тамирчин, дасгалжуулагчдад төрийн дээд одон, медаль гардууллаа.

Хөдөлмөрийн баатар цолоор

  1. "Токио 2020" паралимпын пауэрлифтингийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, алтан медаль хүртсэн Э.Содномпэлжээ,
  2. "Токио 2020" зуны олимпын жүдо бөхийн 66 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн М.Уранцэцэг нарыг шагналаа.

0ae2606a32380f28debfcc231a099554aa86e2c5

254530036 1449421758784927 3341432143912417284 n

Гавьяат дасгалжуулагч цолоор 

  1. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга,
  2. Чөлөөт бөхийн үндэсний шишгээ багийн дасгалжуулагч Б.Баттулга,
  3. Хүндийг өргөлтийн холбооны ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярыг шагнав.

Гавьяат эмч цолоор

  1. Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа Анагаах ухааны эрдэм шинжилгээний төвийн их эмч Ш.Болормааг шагнасан юм.

Сүхбаатарын одонгоор

  1. "Токио 2020" зуны олимпын наадмын хүрэл медальт, чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Болортуяа,
  2. "Токио 2020" зуны олимпын хүрэл медальт, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Цогтбаатарыг шагналаа. 

247992697 288862139795867 8061253781114559287 n

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  1. Пара жүдо бөхийн тамирчин Н.Алтанцэцэг,
  2. Хүндийг өргөлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батзаяа,
  3. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч З.Буяннэмэх,
  4. Паралимпын шигшээ багын Бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн С.Чинбат,
  5. Боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзориг,
  6. Пара таэквондогийн холбооны тамирчин Х.Энхтуяаг шагнав,

248241036 368949498362021 848056233679479983 n

255194123 2931149973881395 7766989886681730853 n

Алтангадас одонгоор 

  1. Үндэсний шигшээ багийн Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт,
  2. Пауэрлифтингийн холбооны туслах дасгалжуулагч Г.Ган-Эрдэнэ,
  3. Ширээний теннисний үндэсний шигшээ багийн тамирчин Э.Лхагвасүрэн,
  4. "Токио 2020" паралимпын наадмын жүдо бөхийн 66 кг жинд долоодугаар байр эзэлсэн А.Мөнхбат 
  5. Пауэрлифтингийн тамирчин О.Мөнхбат,
  6. Хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа,
  7. Хүндийг өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл,
  8. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий менежер Б.Энхбаяр,
  9. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн захирал Б.Эрдэнэваанчигийг шагналаа. 

Хөдөлмөрийн хүндэт медалиар

  1. Ширээний теннисний шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ,
  2. Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Б.Солонго,
  3. Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгэ,
  4. Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин О.Хулан,
  5. Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин М.Цэрэнлхам,
  6. Сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин Э.Чимэддолгор,
  7. "Токио 2020" паралимпын наадмын жүдо бөхийн төрөлд долоодугаар байр эзэлсэн С.Ядамдорж нарыг шагналаа. 

255370809 418514083144711 3501330809813576235 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.