СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-11-11

🔴 LIVE: Орон нутгаас анх удаа математикийн ардын багш төрлөө

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Ардын багш, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ. Боловсролын салбараас шагнал гардаж авсан багш нарын сэтгэгдлийг сонслоо.

Ж.Галбадрах: Шинэ Монгол сургуулийг төгсөгчид ирээдүйд улс орныхоо хөгжлийг нуруундаа үүрч явна

Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн ХХК-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах: Монголын боловсролын салбарт хувийн салбар үүсэж, хөгжөөд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ салбарт хувь нэмэр оруулсныг минь төр засаг үнэллээ. Шинэ Монгол сургууль маань боловсролын салбарт 21 жилийн түүх бүтээж, төгсөгчид маань гялалзсан сайхан амжилт гаргасныг төр засаг маань үнэлсэнд баяртай байна.
Манай сургууль 2002 онд байгуулагдсан цагаасаа хойш 20 үеийн төгсөгч төгсгөсөн байна. Төгсөгч нараас маань нэртэй гэхээсээ илүү салбар бүртээ хичээж ажиллаж, үр дүн гаргаж, бүтээлч оюутнууд байгаа гэж бодож байна. .

-Та өөрийнхөө цахим хуудаснаа манай сургуулийн төгсөгч нар 2040 онд энэ улсын хөгжлийг нуруундаа үүрч явах болно гэсэн байсан?

-Би японд олон түүх уншиж байсан. Энэ түүхийн маань нэг бол . Зөвхөн мөрөөдөх биш үйл хэрэг болгож, манлайлагч болж чадах төгсөгчдөдөө нуруунаас нь түлхэж, зориг өгч Монголынхоо хөгжилд хөрөнгө оруулахыг туйлаас их хүсэж байгаа.

-Шинэ Монгол сургуулийн төгсөгчдөдөө сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Монгол Улсын гавьяат багш гэсэн цолыг хүртлээ. Энэ бол та бүхний маань үйл хэрэг та бүгдийг үнэлсэн явдал юм шүү. .

Монгол хэл, уран зохиолын багшаар Хөвсгөл аймагтаа 40 жил багшилсан Г.Цэдэндамба гавьяат багш боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн ахмад багш Г.Цэдэндамба: Хайртай ар гэрийнхэн маань ирж, хүндэтгэл үзүүлж байгаад баяртай байна. Миний аав, ээж, хань бурхны оронд байгаа. Намайг ийм сайхан шагнал авсанд баярлаж байгаа байх. . Миний гурван сайхан шавь Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газрын монгол хэлний арга зүйчээр 20 гаруй жил ажиллаж байна. Миний хувьд өөрийн багш Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат багш Дашзэдэн гэдэг мундаг хүний гэрээслэл даалгаврыг биелүүлэхийн төлөө ажилласан. Монгол хэл, бичгээр гарын 100 гаруй шавьтай. Түмний олон шавь нарын хайр хишиг хүртэж, гавьяат багш цол хүртсэндээ баяртай байна.

Орон нутгаас анх удаа математикийн ардын багш төрлөө

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн багш Ж.Нямжав: Сүүлийн 50 жил математикийн багшаар ажиллаж байна. Бие эрүүл байсан учраа энэ хүнд шинжлэх ухааныг өнөөдрийг хүртэл зааж байна даа..

Миний шавь нараас Монгол улс болон олон улсад нэртэй хүмүүс олон төрсөн. Ганбилэг гээд Монгол Улсын математикийн олимпиадын таван удаагийн аварга, олон удаагийн мөнгө, хүрэл медальтай. Энэ хүн бол 2015 онд дэлхийн математикчдын 100 жилийн мөрөөдлийг биелүүлж, гарамгай тооны онол, геометр хавсарсан хүнд баталгаа хийсэн. Тэр баталгаа нь Лондогийн А зэрэглэлийн сэтгүүлд хэвлэгдсэн. Дунд сургуулийн багш нараас цор ганцаараа дэлхийн хэмжээний баталгаа хийсэн.

-Таны хувьд математикийн салбарт хийж бүтээсэн зүйлээ дурдахгүй юу?

-Одоогоос 15 жилийн өмнө нь дунд сургуульд алгебрь геометр, архиметик геометр гэж үзэж байсан. Тэр үед магадлалын онолыг хөгжилтэй орнуудад үзэж эхэлсэн. .

Увс аймгийн ЕБС-ийг 20 жил удирдсан Д.Алтанхүү гавьяат багш цол хүртлээ

Увс аймгийн ЕБС-ийн ахмад багш Д.Алтанхүү: Боловсролын салбарт 43 жил ажиллахдаа цэвэрлэгчээс бусад шат дамжлагыг дамжиж ажилласан хүн. Бага ангийн багшаас сургуулийнхаа захирал хүртэл ажилласан даа.. 2004, 2011 онд аймгийн шилдэг сургууль. Улсдаа 2004 онд баруун бүсийн хөгжлийг дэмжих холбоо, БСШУЯ-наас хамтран зарласан тэргүүний сургууль шалгаруулах уралдаанд улсдаа гуравдугаар байр.

2011 онд Монгол Улсын тэргүүний сургууль болж байлаа.. Олон хүнд өгч болдоггүй болохоор төлөөлж надад өгсөн гэж ойлгож байгаа. Тэгээд болдог бол энэ шагналаа олон хүнд хуваагаад өгөх юмсан.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Llmööö
2 жилийн өмнө
84.189.87.128

Bagsh nart uguh l heregtei nasaaraa ajilsan humuusd 5 .10 jil ajillaad avdag urlagiin humuusiin hajuud bagsh nar ch harin hiisen ymtai heleh ugtei humuus

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.