Боинг компани Этиопт болсон осолд хариуцлага хүлээнэ

Этиоп улсад хоёр жилийн өмнө Боинг 737 Макс  онгоц осолдож 157 хүн амиа алдсан юм. Боинг компанийн удирдах зөвлөл хуралдаж, уг ослын өмнө бүрэн хариуцлага хүлээхээр санал зөвшилцжээ.

Лхагва гарагт гаргасан холбооны шүүхийн шийдвэрээр Боинг ослын өмнө гэм буруугаа хүлээж, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгохоор болж байна. 2019 онд болсон уг ослын дараа 737 Макс  онгоцыг Боинг компани жил найман сарын турш нисгэлгүй, дэлхий даяар хориглосон юм.

Ослоос хойш удаан хугацааны да.

Боинг мэдэгдэлдээ Этиопт болон Индонезид Макс 737 онгоцны ослоор амиа алдсан бүх хохирогчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Этиопын ослоос хойш таван сарын дараа Индонези улсад мөн Макс 737 онгоц осолдож, 189 хүн амиа алдсан юм.

Эх сурвалж: New York Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.