Энэтхэг, Шри-Ланкад үерийн улмаас 25 хүн нас баржээ

Энэтхэгийн өмнөд хэсгийн Тамил Наду муж болон Шри-Ланкын эрэг орчимд хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас багадаа 25 хүн амиа алдаж, олон мянган байшин барилга нуран, замын хөдөлгөөн саатжээ.

Мөн таван хүн хөрсний гулгалтад өртсөний улмаас гэмтэж бэртсэн гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Тус улсын Гамшгийн удирдлагын төвийн дарга Суданта Ранасинхе "Засгийн газар коронавирусийн халдварын тархалтыг харгалзаж үзэн, төрийн мэдлийн төвүүдийн ачааллыг бууруулахын тулд мянга гаруй гэр бүлийг хамаатан саднуудтайгаа байрлахыг уриалсан" хэмээсэн юм.

Харин Албаныхан одоо олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд уг байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст хоол хүнс болон бусад тусламжийн зүйлийг тарааж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.